Сумдын тухай





Рашаант сум нь Хөвсгөл аймгийн сум юм. 1,980 км² газар нутагтай. 2010 оны байдлаар 3,900 оршин суугчтай байв. Сумын төв нь аймгийн төв Мөрөнгөөс зүүн урагш 154 км, нийслэл Улаанбаатараас 518 км алслагдсан.
Рашаант нь Хөвсгөл аймгийн урд талын хэсэгт орших баруун өмнөөрөө Архангай аймгийн Цэцэрлэг сумтай, зүүн өмнөөрөө Булган аймгийн Баян-Агт сумтай хиллэдэг. Хойд хэсгээрээ тус аймгийнхаа Тосонцэнгэл, Их-Уул сумдтай залгаа орших Сэлэнгэ мөрнийөмнө хэсэгт нүүдлийн мал аж ахуйг голлон эрхэлдэг халх ястнууд юм. Рашаант сум нь Өндөр хүчдэлийн шугамд холбогдсон, Мобикомын сүлжээ 2007 оны сүүлээр орсон. Гол давуу тал нь Улаанбаатар Мөрөнгийн авто машины замын дайрч өнгөрдөг аялал жуулчлал цаашид хөгжих байгалийн үзэсгэлэн болоод хөрөнгө оруулагчид тус суманд бий. Байгалийн рашаан элбэгтэй нь нэрнээсээ илт байдаг. Тухайн сумын зэрлэг байгалийн заримаас дурьдвал, Дөрөө цагаан нуур гэх цайны хужир гардаг, малын зуны улирлын жинхэнэ ундаа болдог жижиг аяллын төв хэсэг юм. Мөн хойд талд нь Дулаанхаан хэмээх уул сарьдаг оршдог. Сэлэнгэ мөрөн  Рашаант сумаар дайрч өнгөрнө.1931 онд Хөвсгөл аймаг байгуулагдахад Рашаант сум бий болжээ. 1915 онд байгуулагдсан Рашаантын Хүрээ буюу Хялганатын хийдийн ойролцоо сумын төв нь байгуулагдсан. 1932 онд гарсан зэвсэгт бослогын үеэр сумын төв шатсан юм. 1933 оны байдлаар тус сум 719 өрхийн 2,400 оршин суугч, 47,000 орчим толгой малтай байв. 1955 онд Тариалан суманд нэгтгэгдсэн ч 1959 онд дахин зохион байгуулагдсан. 1952 онд байгуулагдсан Улаан-Од нэгдэл 1990 оны мал хувьчлал хүртэл үйл ажиллагаагаа явуулж байсан юм.2004 оны мал тооллогоор ойролцоогоор 123,000 толгой мал тоологдсоны 51,000 орчим нь хонь, 55,000 нь ямаа, 8,900 нь үхэр буюу сарлаг, 8,200 нь адуу байсан бөгөөд тэмээ тоологдоогүй[1].




\
Мөрөн (худам монголоор мүрэн) — Хөвсгөл аймгийн төв нь хүн амын тоогоор Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан хот-ын дараа орно.Нутаг дэвсгэр, засаг захиргааны хуваариар адил нэртэй сум болдог. 102,9 км² талбайт нутагтай Мөрөн сум 2011 оны эцэст 37,471 оршин суугчтай байв.
Мөрөн хотын баруун урд хэсгээр Дэлгэр мөрөн урсан өнгөрдөг. Мөрөн хот эмнэлэг, музей, театр, шуудангийн салбар, сургуулиуд, цэцэрлэгүүдтэй. Мөн 2004 онд Монголын эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Мөн 2014 онд 35 тэрбум төгрөгийн өртгөөр 34 мегаваттын Дулааны цахилгаан станц баригдсанаар хоцрогдож хуучирсан, утааны бохирдлын эх үүсвэр болсон олон уурын зуухнаасаа салж, аймгийн төвийг халаахад өмнө нь жилд 110000тн нүүрс хэрэглэдэг байсныг шинэ станцаар зөвхөн 16000тн хэрэглэдэг болгож бууруулж чаджээ.1809 онд Дэлгэр мөрний эрэгт Мөрөнгийн Хүрээ бий болсноор Мөрөн хотын түүх эхэлдэг. 20-р зууны эхэн гэхэд тус хийд нь 1300 орчим ламтай том хийд байсан боловч 1937 онд сүйтгэгджээ. Данзадаржаа хийд гэдэг жижиг хэмжээний шинэ хийд 1990-ээд онд хотын баруун хэсэгт баригджээ.
Хөвсгөл аймаг байгуулагдсаны дараа аймгийн төв нь Хатгал байсан бөгөөд 1933 онд Мөрөн хот руу шилжсэн байна.

Мөрөнгийн хүн ам [1] [2][3] [4][5][6][7]
1959
тооц.
1969
тоол.
1979
тоол.
1989
тоол.
1994
тооц.
2000
тоол.
2005
тооц.
2006
тооц.
9,00011,20016,50021,30027,23028,14735,87235,500
Image result for хөвсгөл мөрөн сум


Image result for хөвсгөл мөрөн сум

2007 онд хүн ам нь, 40,000-аас арай бага байсан ба энэ хүн амын ихэнх нь гэр хороололд амьдарч байна.
Хатгал сум нь Хөвсгөл аймгийн сум юм. Хөвсгөл нуурын өмнөд үзүүрт оршино. Хатгал тосгонд нисэх онгоцны буудал, усан боомт, сургууль, шуудан зэрэг албан байгууллагууд бий.
Хатгал сумын нутаг нь 1600 оны дунд үе хүртэл баруун монголын хаант улсын бүрэлдэхүүн нутаг байсаар ирсэн юм. Энэ нутагт баруун монголын цэргийн зэвсэгийн төмөр хайлуулдаг газар байсан тухай Оросын түүх сурвалжид тэмдэглэсэн байдаг. Хатгал орчим нь зэвсэг бэлтгэх цэргийн хүрээ буудалладаг газар байжээ. 1696 онд халх Монгол манжийн дарлалд орсоноос хойш Оросын хилийн дагуу Харуулын алба байгуулагдахад одоогийн Хатгал орчимд Хатгал харуулыг байгуулжээ. Ингэж Хатгал сумын суурийн газар болох эхлэл тавигдаж эхэлжээ. Улмаар Манж, Хятад, Монгол ноёд Хатгал орчмын газар нутгийн тансаг сайхан байгалийг хараад биширч, энэ нутгийг амарч зугаацахад аятай тохитой газар юм гэж үзэж ойр хавьд нь айл мал байлгахгүй байхыг шаардаж байжээ. Ийнхүү нь 1727 оноос Хатгал суурийн газрын шинжийг олж байгуулагджээ. 1910 он гэхэд Оростой хийх худалдааны зам дайрч өнгөрдөг бяцхан тосгон болсон байв. 1914 онд Оросын хилийн хот Мондиос Улиастай хүртэл телеграфын шугам татагдсан нь Хатгалыг дайран өнгөрч байсан бөгөөд 1921 оны байдлаар 150 орос иргэн амьдардаг Монголын хойд зүгийн Улиастай хотын дараа орох томоохон суурийн газрын нэг болжээ байжээ. 1921 онд Оросын цагаан цэрэг Хатгалыг эзлэн авхад Д.Сүхбаатар "...бид умар зүгийн гол стратекийн чухал газраа дайсанд алдлаа гэж онцгойлон төлөвлөгөө зохиож Чойбалсан тэргүүтэй цэрэг хөдөлгөн чөлөөлж байсан" монгол орны чухал газрын нэг юм.
1921 онд Хатгал нь бүс нутгийнхаа засаг захиргааны төв нь болов. 1931 онд Хөвсгөл аймаг зохион байгуулагдахад аймгийн төв болж байсан ч 1933 онд аймгийн төвийг Мөрөн уруу шилжүүлжээ.
1990 оны байдлаар 7000 орчим оршин суугчтай байсан тус тосгонд бага оврын цахилгаан станц баригдсан ч удалгүй модны үйлдвэр хаагдаж, ачаа тээвэрлэлт багассан тул хүмүүс Хатгалыг орхин одох нь нэмэгдсээр 1994 онд 3,756, 2000 онд 2,498 оршин суугчтай гэж бүртгэгджээ. 2006 оны 12 сарын байдлаар 2,796 оршин суугчтай байсан тооцоо байна. (1). 2008 онд Хатгал нь төвийн эрчим хүчний шугам болон үүрэн холбооны сүлжээнд холбогдсон байна.
Хөвсгөл нуурын эрэг дээр байрлах гэр-хотхонууд, амралтын газруудад зочлогсод Хатгалаар дайрч өнгөрдөг тул тус сумын эдийн засагт аялал жуулчлалын салбар ихээхэн нөлөө үзүүлнэ. 2007 онд нисэх онгоцны буудал шинээр баригдаж ашиглалтад орсон [2]. МИАТ компанийн онгоц Улаанбаатар-Хатгалын чиглэлд нисдэг.




Хатгал сумаас төрөн гарсан алдартай хүмүүс:
  • Б.Чадраабал - "Сүхбаатар" усан онгоцны анхны ахмад, гавьяат тээвэрчин
  • Ч.Бат - "Сүхбаатар" усан онгоцны хоёр дахь ахмад үе залгамжилсан ахмад
  • Б.Ням-Очир - Хатгал сумын засаг дарга асан, 1987-1997 оны хооронд хамгийн олон жил засаг даргаар ажиллаж байсан. Санхүүгийн тэргүүний ажилтан
  • М.Тогтохням - Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга, Хатгал сумын засаг дарга асан
  • Ламжавын Гүндалай - Эрүүл мэндийн сайд асан, Улсын Их Хурлын гишүүн




No comments:

Post a Comment