Байгууллагын танилцуулга

  Статистикийн хэлтэс  

  Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар 1960 онд Улсын тоо бүртгэлийн газрыг БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Тоо бүртгэлийн төв газар болгон, Намын төв хороо, Сайд нарын Зөвлөлийн 183-р тогтоолоор аймаг, хотын АДХГЗахиргааны тоо бүртгэлийн товчоод, сумд тоо бүртгэлийн улсын байцаагчийг бий болгон, 1961 онд сумын АДХГЗахиргааны орлогч даргад тоо бүртгэлийн ажлыг хариуцуулсан.
Сайд нарын зөвлөлийн 1964 оны 111-р тогтоолоор Статистикийн товчоо, Сайд нарын зөвлөлийн 1986 оны 147-р тогтоолоор аймгийн АДХГЗахиргааны статистикийн хэлтэс, 1997 онд Монгол улсын Статистикийн тухай хуулийн шинэчлэлт, Засгийн газрын тогтоолоор Аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс болсон.
 Одоо Статистикийн хэлтэс нь 11 орон тоотой үйл ажиллагааг эрхэлж байгаа бөгөөд үүнд:
Хэлтсийн дарга-1
Ахлах мэргэжилтэн 1
Мэргэжилтэн-3
Судлаач-3
Гэрээт ажилтан-3 ажиллаж байна.

No comments:

Post a Comment